Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Биотүлш
Дэлхийн мэргэжилтэн шинжээчдийн өгүүлж буйгаар дэлхийн нефьтийн нөөц 80-100 жил, байгалийн хийн нөөц 100-120 жил, нүүрсний нөөц 200 орчим жилийн дараа дуусна гэж тооцоолсон байдаг байна. Иймд мэргэжилтнүүд нефьтийг орлох бүтээгдэхүүнийг олох гэж өдөр нь бодож, шөнө нь зүүдэлж шинийг эрэлхийлсээр ирсэн юм. Биотүлш хэмээх цоо шинэ, нөөц нь шавхагдашгүй, харьцангуй хямд өртөгтэй, байгалийн баялагийг эрдэмтэд бүтээж чадсан. Энэ түлш нь байгаль орчинд хор хөнөөлгүй, энгийн юм. Ихэнх улс орнуудад биотүлшийг газар тариалангийн аж ахуй эрхэлж хар алтыг орлох бүтээгдэхүүн гарган авч байна.
Хар алтны нөөц байхгүй дэлхийн улс орнууд нефьт, байгалийн хийн нөөцөөр баялаг Араб, Иран, Ирак, Орос, Кувейт, Казакстан, Персийн булангийн орнуудаас бараг 100 хувь хараат гэж хэлж болохоор байна. Дэлхийн зах зээл дээр хар алтны үнэ нэмэгдэхэд бусад улс орнуудад эдийн засгийн болоод инфляци өсөлтөнд эерэг, сөрөг байдлаар нөлөөлдөг. Тиймээс өндөр хөгжилтэй орнууд үүнээс гарах арга замыг хөрөнгө хайрлалгүй хайж, эцсийн дүндээ нэгэн гэтэлгэх гарц олсон нь эрдэнэ шиш, наранцэцэг хэмээх ургамлуудыг (бусад ургамлаас гаргаж авч болдог байна) Америк, Европын улс орнууд болон Хятад улсууд газар тариалан эрхэлж био түлш болох бензин, дизель гарган авч байна.
Одоогоор Герман, Украйн, Америк, Хятад бусад Европын орнуудад эрдэнэ шиш, наранцэцэгийг тариалж биотүлш гаргаж, тариалалт хийх технологи тал дээр бусдыгаа манлайлж байна.     
Манай орны хувьд бол энэ нь бүрэн боломжтой бизнесийн асуудал юм. Манай улстай ойролцоо уур амьсгалтай Орос, Украинд маш ихээр тариалдаг, мөн тус улсуудын засгын газар нь дэмжлэг үзүүлдэг юм билээ.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats